ФОТО: Сүхбаатарын талбайд гадаад паспорт олгож байна

2017 оны 5 сарын 17

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Тус өдөрлөгийн хүрээнд ОӨУБЕГ-аас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм.

Тодруулбал, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгүүлэхэд бүрдүүлэх, зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмчийн эрх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн баримт бичгийн талаар мэдээлэл өгч, бичиг баримтаа бүрэн бүрдүүлж ирсэн тохиолдолд гэрчилгээг газар дээр нь олгож байна.

Харин Иргэний бүртгэлийн газраас гадаад паспортын сунгалт, шинээр олголт, шинээр төрсөн хүүхдийн төрсөний гэрчилгээг олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх аж. Түүнчлэн иргэдэд ТҮЦ машинаар үйлчилж, дараах лавлагаа мэдээллийг өгнө. 

Үүнд:

-Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа 

-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 

-Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа 

-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт 

-Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа 

-Төрсний бүртгэлийн лавлагаа 

-Иргэний үнэмлэхний лавлагаа 

-Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа

Та бүхнийг хүрэлцэн ирж, мэдээлэл үйлчилгээ авахыг урьж байна.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43585
0 эможи
keyboard_arrow_up