ФОТО: Д.Сүхбаатарын талбай дээр Төрийн өмчийн байгууллагуудын НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ болж байна
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран үйл ажиллагаагаа ард түмэндээ сурталчлах, танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, цахим тендер шалгаруулалтын шинэ системийн талаар мэргэжлийн баг зөвлөгөө өгч, цахим тендерт оролцогчийн нууцлалын код олгож байна.
"Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Ард иргэд идэвхтэй оролцож, төрийн байгууллагуудын талаар мэдээлэл авах боломжтой юм.









