Зорчигч тээврийн нэгтгэл шинэ Үйлдвэрчний Эвлэлийн Хороотой болсноо мэдэгдлээ

2017 оны 5 сарын 09

Зорчигч тээврийн нэгтгэл шинээр Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан талаар жолооч, ажилчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Зорчигч тээврийн нэгтгэлд Үйлдвэрчний эвлэлийн таван байгууллага 10 жилийн хугацаанд байхад тэргүүлэгчдийн хурал болон тайлант хурлаа нэг ч удаа хийгээгүй ирсэн аж.

Үйлдвэрчний эвлэл нь дээд байгууллагуудад буруу ташаа мэдээлэл өгч, хамт олны эв нэгдлийг бутаргах үйл ажиллагаа явуулж ирсэн учраас Зорчигч тээврийн нэгтгэлээс шинээр Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах нь зүйтэй гэж үзэн, Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулжээ.

Тэрбээр, дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажил олгогч буюу баазын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан байна.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43341
0 эможи
keyboard_arrow_up