ФОТО: "Хотын хөгжил- Хамтын хүч" зөвлөгөөн боллоо

2017 оны 5 сарын 02

Нийслэлийн 9 дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын "Хотын хөгжил- Хамтын хүч" зөвлөгөөн  өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

 

Зөвлөгөөнд Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн Засаг дарга С.батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын  хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч З.Энхтөр, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаатар  болон дүүрэг, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцлоо.

Гэрэл зургийг MPA.mn

“Хотын хөгжил-Хамтын хүч” зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгжид ажиллан, нийслэл хотын хөгжлийн төлөө чин сэтгэлээр зүтгэж байгаа хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч та бүхэнд гүн талархал илэрхийлье. Улаанбаатар хот маань улсын нийслэлийн үүргээ чанд биелүүлж, иргэнээ дээдэлсэн хот төлөвлөлт, байгуулалт өрнүүлж, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж, хот бүрдүүлэгч салбаруудаа хөгжүүлсэн нь төрийн бодлогын үр дүн, иргэд, төрийн ажилтан бид бүхний хамтын бүтээл, зүй ёсны бахархал билээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хэрэгжүүлж буй “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн амин сүнс нь иргэн юм.  Нийслэл, дүүрэг, хороо, хэсгийн ажилтнууд иргэддээ амалсанаа биелүүлж,  хариуцлага сахилга батыг  өндөржүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн төлөө онцгой анхааран ажиллаж байна. Нийслэлийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хороо бүрт цэцэрлэг”, “Хороо бүрт төрийн үйлчилгээг хүргэх” ажлуудыг шат дараалан  хэрэгжүүлэхэд  хэсгийн ахлагч та бүхний хүчин чармайлт их юм.

Улаанбаатар хотын иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдруулах, замын  халтиргаа гулгаанаас сэргийлэх, зам талбай, гудамжийг гэрэлтүүлэх зэрэг уламжлалт ажил төдийгүй, хотоо хөгжүүлэх ажилд та бидний хамтын хүч, чармайлт хамгийн чухал.

Хотын хөгжлийг хамтын хүчээр бүтээцгээе. Сайн үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе” хэмээв

Үүний дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын нэг сая 360 мянган иргэнтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар юм. Та бүхэнтэйгээ өнөөдөр Засгийн газрын гишүүн болон холбогдох албан тушаалтнуудын хамт уулзаж байгаадаа баяртай байна. Би та бүхэнд нийслэлийн хөгжлийн чиг хандлагын талаар товчхон мэдээлэл өгөх болно. Учир нь, НИТХ-аас баталсан нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх хамгийн анхан шатны хүмүүс бол та бүхэн юм. Бид “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Засаг дарга миний бие алслагдсан 3 дүүргийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ойрын хугацаанд төвийн 6 дүүрэгт ажиллахаар төлөвлөсөн байгаа. Бид бүхэн энэ онд нийслэлийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөө, хүртээмжтэй хотын засаглалыг бэхжүүлэх нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд олон нийтийн ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ жил бид нийт 35 багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны 274,4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө,  III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд нэвтрүүлэх BRT төслийг эхлүүлнэ.

Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийг хийж, 250 мянган м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж саарал усыг цахилгаан станцад хэрэглэнэ. Азийн хөгжлийн банкны 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Зүүн хойд бүсийн усан сангаас Баруун бүсийн насос станц хүртэлх 600-900мм 7,2 км цэвэр, 8.6 км бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулна.

Хотын ус хангамжийн нөөцийг нэмэгдүүлэх “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжүүлж, цэвэр усны доод эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтоож хотын усан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлнэ” хэмээн онцоллоо.

Түүнчлэн уг арга хэмжээий үеэр хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан хэсгийн ахлагч, хорооны дарга нарт Улаанбаатар хотын хүндэт иргэн, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа.

 

123

123

123

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43107
0 эможи
keyboard_arrow_up