Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа

2017 оны 4 сарын 28

Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Гранд плаза” дэлгүүрийн зүүн талд иргэн М-ийн эзэмшлийн нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам хааж зөвшөөрөлгүй барьсан хашааг өнөөдөр буулгаж газрыг чөлөөллөө.

 

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрыг зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж эхлээд байгаа юм.

Энэ арга хэмжээний хүрээнд эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 иргэн, хуулийн этгээдийн байгаа бөгөөд тэдгээр мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа аж. 

Мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч газраа чөлөөлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг ийнхүү арилгаж эхэллээ. 

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43069
0 эможи
keyboard_arrow_up