ФОТО: Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд боллоо.
Хуралдаанд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай болон зөвлөлийн бусад гишүүд оролцсон юм.
Хурлаар гишүүд байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн 1 дүгээр улиралд хийгдэхээр төлөвлөсөн 28 ажлын явцтай танилцсан юм.
Төлөвлөсөн ажлаас 21 ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд 7 ажил гүйцэтгэлийн шатанд явж байгаа аж.
Энэ үеэр барилгын чанар аюулгүй байдлын үнэлгээ, паспортжуулалтын ажил болон “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар төсөл”-ийн ажлын явц, гамшгийн зарлан мэдээллийн хөдөлгөөнт автомашин, техник хэрэгсэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Гэрэл зургийг MPA.mn









