Цагдаагийн тодорхойлолтыг ГУРВАН цэгээс олгоно

Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог. Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан билээ.
Харин энэ сарын 19-нөөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн.
Харин гадаад улсад амьдарч буй иргэд цагдаагийн тодорхойлолт авахын тулд гадаад байгаа гэдгээ нотолсон баримтынхаа зургийг аваад, тодорхойлолт авах хүсэлт, шаардлагаа болон өөрийг чинь төлөөлөн авах хүний овог, нэр зэрэг мэдээллийг бичиж Лавлагааны сангийн mst.police@yahoo.com хаягаар илгээвэл цахим сангаас шүүн олгох боломжтой юм байна.









