“Гэгээ-9” СӨХ: 1946 онд баригдсан 70 жил болсон байранд 320 айл амьдарч байна

2017 оны 4 сарын 25

“Гэгээ-9” СӨХ-оос Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

1946 онд баригдсан 70 жил болсон энэ байранд 320 айл амьдарч байна. Оршин суугчид шинэ байрандаа орж чадахгүй хэзээ байрандаа орох нь тодорхойгүй болоод байгаа аж.

Энэхүү 320 айл байранд орох бүрэн боломжтой байтал дээд албан тушаалтнууд дэмжихгүй байна. Монголд байхгүй хөрөнгийг 100 айлын төсөлд олоод ирсэн байхад үүнийг дэмжихгүй, эрх мэдэлтэй дарга нар өөрсдөө газрыг нь авч барилгаа босгоод байдаг.
Газар дээр шинэ гурван орон сууц баригдсан одоог хүртэл бид шинэ байранд орж чадаагүй байна. Хариуцлага нь хаана байна вэ. Төрийн бүх шатны эрх мэдэлтэй, шат шатны дарга нар боломжтой төслүүдийг дэмжихгүй байгаа учир  сууц өмчлөгчид байнгын гомдолтой байна гэдгээ хэллээ.

Зургийг MPA.mn-ээс.

123

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42902
0 эможи
keyboard_arrow_up