Гудамж, замуудын хайсанд цацруулагч суурилууллаа

2017 оны 4 сарын 22

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь энэ сарын 1-ний өдрөөс лист төмөр, цацруулагч хуулга ашиглан 18 см урт, 8 см өргөнтэй цацруулагч үйлдвэрлэж, 3080 ширхгийг нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд суурилуулаад байна. Үүнд, Чингэлтэй дүүрэг “Бөмбөгөр”  худалдааны төвийн баруун талын замын хайсанд 158, Сүхбаатар дүүрэг 32-ын тойргоос 17 чиглэлийн замын хайсанд 265, Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө хүртэл 545, Бөхийн өргөөнөөс Багшийн дээд хүртэл 442, Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангаас Саппоро хүртэл 968, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангаас Хан-Уул дүүргийн 19-ын автобусны буудал хүртэл 702 ширхгийг тус тус суурилуулжээ.  Цаашид Энхтайваны өргөн чөлөө болон нийслэлийн гол гудамж, замуудад байрлах явган зорчигч болон эгнээ тусгаарлах бүх хайсанд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42829
0 эможи
keyboard_arrow_up