Энэ сарын 22-ноос Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд автобус явна

2017 оны 4 сарын 19

Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон хоёр хувааж дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болсон байна.

 

Ингэснээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Хан-Хиллс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээ хүрч байгаа аж.

Чиглэлийн замналын зураглал: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

 
Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ. 

Үйлчлэх цагийн хуваарь: 

  • Ажлын өдөрт 06:40 - 22:30 цаг
  • Амралтын өдөрт 08:00- 22:00 цаг хүртэл. 

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсанд өгөх боломжтой.


Эх сурвалж: Нийтийн тээврийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42662
0 эможи
keyboard_arrow_up