Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн удирдах хорооны хурал боллоо

2017 оны 4 сарын 19

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн удирдах  хорооны хурал өчигдөр  болж,  хорооны гишүүд төслийн 1 дүгээр улирлын ажлын тайланг хэлэлцэж, барилгын ажлын гүйцэтгэлийн  явцтай  танилцлаа.

 

Тус хорооны бүрэлдэхүүнд ЗТХЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, төслийн захирал  Н.Энхбат, НЗД-ын орлогч П.Баярхүү, ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан болон Сангийн яам, ИНЕГ-ын холбогдох албаны хүмүүс багтсан байна.

Мөн энэ үеэр  Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж, хүсэлтийг МУ-ын Сангийн сайдын  46 дугаар журмын дагуу боловсруулж, шийдвэрлүүлэхийг Төслийн захирал Н.Энхбатад үүрэг болгов.

Төв аймгийн Хөшигтийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудал баригдсанаар одоогийн нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч буй хүндрэл арилж, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэн манай улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ үе шатанд орох юм.

 







 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42658
0 эможи
keyboard_arrow_up