НИТХ-ын ээлжит IX хуралдаан энэ сарын 27-нд болно

2017 оны 4 сарын 18

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит IX хуралдааныг энэ сарын 27-ны пүрэв гаригт хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ өдрийн  хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгох,Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих журам,Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Мөн “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг дэд хөтөлбөр батлах тухай, Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42650
0 эможи
keyboard_arrow_up