С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Токио хотод айлчилж байна

2017 оны 4 сарын 18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын нийслэл Токио хотод айлчилж байна.

 

Хотын дарга Токио хотын Захирагч хатагтай Юрико Койкэгийн урилгаар тус хотод энэ сарын 17-21-ний өдрүүдэд айлчилж байгаа юм.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Токио хотын "Моригасаки" цэвэрлэх байгууламжийн болон Токио хотын тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Токио хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын дарга хатагтай Юрико Койкэтай маргааш уулзана. Мөн Японы "Киодо цуушин" мэдээллийн агентлагт ярилцлага өгөх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42648
0 эможи
keyboard_arrow_up