G-TIME: Сүлжээний бизнест итгэж мөнгөө алдсан иргэд төр засгийг буруутгалаа

2017 оны 4 сарын 10

 “Жи тайм” сүлжээний бизнест орж, их хэмжээний мөнгөө алдаж сэтгэл санаа, эд материалын хохирол амссан иргэдийн төлөөлөл өнөөдөр  мэдээлэл хийлээ. Тэд энэхүү сүлжээний бизнесийн үйл ажиллагааг төр хүчээр зогсоосноос болж  олон иргэд хөрөнгө, мөнгөөрөө хохирч үлдлээ  гэлээ. Өөрөөр хэлбэл сүлжээний бизнест итгэж мөнгөө алдсан иргэд төр засгийг буруутгалаа.

 “Жи тайм” компанийн ерөнхий захирал, БНКУ-ын иргэн Маженов Марат нарт 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар Мөрдөн байцаах албанаас мэдээлж буй билээ.

Түүнчлэн энэ хугацаанд “Жи тайм корпорейшн” компанийн гишүүдийн эрх ашгийг хамгаалахаар байгуулсан ТББ-уудаас мөрдөн байцаалтын ажиллагаанд илтэд саад учруулж байгаа захиалгат нэвтрүүлгийг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа тул энэхүү мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд сануулсан юм.

Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр тус сүлжээний бизнесийн гишүүд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх үед  арван мянган иргэн эслэж, улсад 1.3 тэрбум төгрөгийн татварыг төлсөн ийм компанийн үйл ажиллагааг зогсоосон нь санаатай үйлдэл хэмээн бухимдлаа илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд мянга гаруй хүн 20 сая төгрөгийг авсан. Энэ хэрээр олон айлын амьжиргаа дээшилсэн, харин үйл ажиллагааг нь гэнэт зогсоосноос болоод олон айлын амьдрал орвонгоороо эргэж байна гэлээ. 

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42367
0 эможи
keyboard_arrow_up