ФОТО: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдрөөр хүүхдүүд дуу хоолойгоо хүргэлээ

2017 оны 4 сарын 10

Замын цагдаагийн албанаас дөрөв дэхь жилдээ “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг Эрх чөлөөний талбай дээр зохион байгууллаа.

 
 

Энэхүү өдөрлөг нь “Зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх” зорилогтой юм байна.

Өдөрлөгт оролцож буй багачууд "Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе, бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглэж тээвэрлэх ёстой, эрүүл иргэн баймаар байна" хэмээн уриаллаа.

Сүүлийн зургаан жилийн зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд хохирсон байна.

Үүний улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн зургаан анги үгүй болж, 142 сурагч ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртсэн нь тодорхой байна.

Эдгээрийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.

Харин энэ оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн аж.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42366
0 эможи
keyboard_arrow_up