Дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ
2017 оны 4 сарын 10
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн.
-Мөн бүсчлэлийг зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх,
-Өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг.
Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-наас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









42362
0 эможи