ФОТО: Оффшор данстай УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардлаа

2017 оны 4 сарын 06

Өнөөдөр Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлэх болсон байна.

 

Уг шаардлагад, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг яаралтай эгүүлэн татах, оффшортой асуудлаар С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд удааширч байгаад онцгой анхаарч, хэрэг удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд мэдэгдэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагын хувийг Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг тусгажээ.Түүнчлэн, УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан шаардлагад, оффшор данстай нэр холбогдож буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор өргөн барихыг шаарджээ. Тэд дээрх шаардлагынхаа хариуг 4-р сарын 12-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордноос хүлээж авах тухайгаа хурлын үеэр мэдэгдлээ.

123

123

123

123

123

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42277
0 эможи
keyboard_arrow_up