"Буянт-Ухаа 3" хороолол баригдана

2017 оны 4 сарын 06

ТОСК байгуулагдаж, энэ хүрээнд “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж ашиглалтад оруулаад байгаа билээ. Тус хорооллуудыг  зорилтот бүлгийнхэнд хөнгөлөлттэй , үнэ  хямдаар худалдаж, заримыг нь түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглаж байгаа юм. Тэгвэл   “Буянт-Ухаа 3” хорооллыг барихаар яригдаж эхэлжээ.

Энэ талаар “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй "“ТОСК” бол барилгын компаниудыг оролцуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг газар. “Буянт-Ухаа 2” хороололд дуусаагүй 18 барилгын ажил байгаа.

Эхний ээлжинд энэ 18 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашдаа “Буянт-Ухаа 3”, “Эко яармаг” хороолол, 7-р хороолол мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх ажлуудын бэлтгэл ажлыг хийж байна”  хэмээн ярьжээ. Түүний хэлснээр дээрх төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэчихвэл энэ жилдээ багтаан ажлыг эхлүүлэх юм аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42259
0 эможи
keyboard_arrow_up