НИЙСЛЭЛИЙН эвдэрч, гэмтсэн талбайд ЖИШИГ нөхөн сэргээлт хийнэ

2017 оны 4 сарын 06

Улаанбаатар хотын захиргаа болон Азийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хот дотор болон хот орчимд явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны менежмент болон төлөвлөлтийн асуудлууд” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Ориент плаза төвийн хурлын танхимд боллоо. Уулзалт хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч компаниудын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг “Азийн сан, Улаанбаатар хоттой санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд хот дотор болон хот орчимд явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар тодорхой хэмжээний зөвлөмж, дэмжлэг үзүүлж ажиллахаар тохирсон. Өнөөдрийн уулзалтаар ирсэн хүмүүстэй хамтраад тулгараад байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх гарч байгаа талаар хэлэлцэх юм. Түүнчлэн тэдний байр суурийг сонсч хэрхэн яаж шийдэж ажиллах, цаашид хамтын ажиллагаагаа ямар хэлбэрээр үргэлжлүүлэн хийж болох вэ гэсэн асуултуудад хариулт олох зорилготой” гэдгийг хэлж байлаа.

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн цаашид Улаанбаатар хотын захиргаа, Азийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд хот дотор болон хотын ойр орчимд уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрч, гэмтсэн талбайд жишиг нөхөн сэргээлт хийхтэй холбоотой асуудлаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын бүх оролцогч талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42256
0 эможи
keyboard_arrow_up