ФОТО: Энэ онд нийслэлд 70 орчим байршилд АВТО ЗОГСООЛ байгуулж, 4 давхар 400 автомашины дулаан зогсоол БАРИНА

2017 оны 4 сарын 05
 

Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэхээр төлөвлөж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн авто замын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох газар, агентлагийн дарга нар Улаанбаатар хотод хийгдэхээр төлөвлөгдөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Тухайлбал, БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, СХД-ийн 12 дугаар хороо, СХД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажиллав.

Нийслэлийн засаг дарга С.Батболд:

Хотын дарга хэлэхдээ “Томоохон төвлөрсөн эмнэлгүүдийн гаднах зогсоол эзэнгүй, иргэд машинаа байрлулах боломжгүй байна. Эмнэлэгт ихэвчлэн яарч сандарсан өвчтэй хүмүүс ирдэг. Тухайлбал, бидний ирээд байгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэхэд гэмтэж бэртсэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай хүмүүс ирдэг. Гэтэл энд ирээд машинаа байрлуулах зогсоол хайсаар байгаад цаг хугацаа алддаг байдал бий. Тиймээс бидний энэ жилийн томоохон зорилт бол улсын болон дүүргүүдийн эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэх явдал. Үүний нэг нь Гэмтлийн эмнэлгийн гаднах зогсоол. Одоо бол 40-50 машин ирэхэд дүүрчихэж байна. Үүнийг180 автомашины зогсоолтой, 3 тийшээ гардаг гарцтай болгох шаардлага байгаа.” гэлээ.

Үүнээс гадна хотын зарим хэсэгт төлбөртэй зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар хотын дарга хэлэхдээ “Бид төлөвлөсөн 70 орчим байршлаа хувийн хэвшлийнхэнд өгч, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төлбөртэй зогсоолуудыг бий болгоно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зогсоолын төлбөрийн асуудлыг оруулна.” хэмээв.

НЗД-ын орлогч П.Баярхүү

 Нийслэлийн хэмжээнд энэ онд хэд хэдэн авто зогсоолыг өргөтгөнө. Авто зогсоолыг сул зам талбай гэлтгүйгээр хотын нэгдүгээр бүс буюу Бага тойрог доторх нэгдүгээр эгнээг авто зогсоол болгох, цаашид авто зогсоодуудын төлбөртэй байршлуудыг хэрэгжүүлэхээр Австрийн “Вейс” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг ажлын хүрээнд судалгааны ажил дуусч байна. Удахгүй Нийслэлийн засаг даргад танилцуулж, ажлаа эхлүүлнэ. Улаанбаатар хотын зүгээс  нийслэлийн хэмжээнд байгаа тохижилт муутай сул чөлөөтэй газруудыг тохижуулж, авто зогсоол болгон ашиглахаар гол бодлогоо Мөн  автозамын зогсоолуудын журмыг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд  авто зогсоолуудыг хянан шалгах ажлыг Автозамын хөгжлийн газартай хамтран ажиллана. Улаанбаатар хот бол дэлхийн жишигт нийцсэн хот байх ёстой. Тиймээс авто зогсоолын хувьд ч гэсэн дэлхийн стандартад нийцсэн байх ёстой гэж үзэж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42250
0 эможи
keyboard_arrow_up