29 дүгээр тусгай сургуулийн талбайд барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгов

2017 оны 4 сарын 05

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн биеийн тамирын талбайд газар ухаж эхэлсэн тухай асуудлаар Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тайлбар өглөө.

Тэрбээр "Иргэд болон тус сургуульд сурч боловсорч байгаа хүүхдүүдийн эцэг эхээс гомдол ирсэн. Үүний дагуу бид нар судлаад Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр сургуулиас 900 м.кв газрыг тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар шилжүүлсэн. Энэ нь Газрын тухай хуулийг зөрчсөн, төрийн байгууллагын хооронд газар шилжүүлсэн зөрчил болохыг илрүүлсэн" гэв.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга өнөөдөр захирамж гаргаж, дээрх шийдвэрийг хүчингүй болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42249
0 эможи
keyboard_arrow_up