Баянзүрх дүүрэгт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно
2017 оны 4 сарын 04

Монгол, АНУ-ын Ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд бага зардалтай, өндөр үр ашигтай 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавилаа.
БСШУСЯ болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын инженерийн корпусын тусламжтай барьж байгаа тус цэцэрлэг ирэх наймдугаар сарын 24-нд ашиглалтад орох юм.
Шав тавих ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах болон бусад холбогдох албаныхан оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









42177
0 эможи