“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол боллоо

2017 оны 4 сарын 03

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Нийслэлийн ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр 11:30 минутад Яармагийн гүүрийн зүүн хойд талд боллоо.

Энэхүү төсөл нь Яармагийн гүүр орчмын олон замын уулзварт удахгүй ашиглалтанд орох Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, “Буян-Ухаа -1, 2” зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж буй орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцлоор холбож, автозамын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачаалыг бууруулах зорилготой аж.

Хотын автозамын сүлжээг сайжруулах ажлын хүрээнд Чингис хаан ОУНБ, хотын баруун хэсгийн үйлдвэрлэлийн бүс болон өсөн тэлж буй хотын баруун, баруун урд хэсгийг хоттой холбох Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний автозамыг өргөтгөн шинэчлэж, Богд уулын арын зам болон ТЭЦ-4 –ийн замуудыг шинээр барьж ашиглалтанд оруулсан байна.

Иймд олон замын уулзварт байрлах, 1959 онд баригдаж ашиглалтанд орсон Яармагийн гүүрийг засварлаж, тус гүүрний зэрэгцээ шинэ гүүр, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөгдсөн байна.

Төслийн хүрээнд баригдах шинэ гүүр нь 250,2 у/м, 20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10 метрийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байна. Урд эргийн шинэ барих D рапм –д 9х30 метрийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм.

Хуучин гүүрний засварлах ажлын хүрээнд гүүрний ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, засврын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгуурыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Барилгын ажил 2017 оны 4 дүгээр сарын -15 –аас 2019 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

Төслийн захиалагчаар Нийслэлийн засаг даргын Тамыгн газар, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Автозамын хөгжлийн газар, ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпораци, зөвлөхөөр “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК тус тус ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42149
0 эможи
keyboard_arrow_up