Тоолуураа шинээр солиулснаар 37 мянган өрх шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой

2017 оны 3 сарын 29

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэснээс хойш гурван сарын хугацаанд нийт хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Хөнгөлөлтөд хоёр тарифт тоолууртай 110.000 өрх айл хамрагдсан байна. Цаашид тоолуураа шинэчилж солиулснаар 37000 өрх шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт эдлэх боломжтойг ажлын хэсэг тайлагнав.

Цаг агаар хүйтрэхэд шөнийн цахилгааны ачаалал өсөж буй судалгааг ажлын хэсэг гаргажээ. Тухайлбал, Улаанбаатарт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үүрийн 05.00 цагийн байдлаар гадаах температур -37 хэмд хүрч хүйтрэхэд шөнийн бага ачаалал 405 мВт болжээ. Энэ нь шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр цаашид агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх боломжтойг харж болно.

Мөн ажлын хэсэг өнгөрсөн гурван сарын хугацаанд цахилгаан халаагуур үйлдвэрлэгч болон борлуулагч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаатай танилцаж, монголын нөхцөлд ашиглах боломжит бүтээгдэхүүнд судалгаа хийсэн аж. Ингэхэд 60 – 80 хувийн цахилгааны хэмнэлттэй хэмээн сурталчлах халаагуур зах зээлд олон бий ч, техникийн үр ашигтай, дулаан хадгалах чадвар өндөртэй халаагуур харьцангуй цөөн байгааг туршилтаар баталжээ. Тухайлбал, 42-56 мкв талбай бүхий байшин болон 25 – 30 мкв талбайтай монгол гэрт туршилт хийхэд дулаан хуримтлуурт халаагуур ашиглах нь хамгийн оновчтой гэдэг нь батлагдсан байна. Харин бусад халаагчийн хувьд тасралтгүй ажиллах шаардлагатай учраас шөнийн тарифын хөнгөлөлтийн ач холбогдол буурах сөрөг талтайг онцоллоо. Мөн шалны халаалтыг судалж үзэхэд энэ нь тухтай орчин бүрдүүлдэг ч, тасралтгүй залгаатай байхыг шаарддаг учраас эрчим хүчний төлбөр илүү гарах сул талтай гэж дүгнэжээ. Энэ мэт хэд хэдэн бүтээгдэхүүнд ажлын хэсэг судалгаа хийж байгаа бөгөөд утааны тархалтын ажиглалтыг өндөрлөг цэгээс хийсэн аж.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлшээр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах боломжийн тухай судалж байна. Энэ хүрээнд малчин айлд шахмал түлш туршихад ямар ч утаагүй, илчлэг өндөртэй, чийг багатай байсныг ажлын хэсэг тайлагналаа. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудаас шахмал түлш үйлдвэрлэж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлээд буй аж. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг гурав дахь удаагаа ийнхүү хуралдаж буй бөгөөд ЭХЯ-ны сайдын зөвлөх Ц.Баярбаатар ажлын хэсгийг ахалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42048
0 эможи
keyboard_arrow_up