U Money картыг 2000 төгрөг болгон хямдруулжээ

2017 оны 3 сарын 28

Ирэх сарын 01-ээс эхлэн нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, иргэд зөвхөн картаар үйлчлүүлдэг болно. Энэ хүрээнд амжиргааны түвшин доогуур бүлгийн иргэдэд 20 мянган картыг үнэгүй тараахаар болоод буй.
 
Мөн карт борлуулах цэгийн тоог 31-ээр нэмэхээр төлөвлөжээ. Одоо 449 цэг иргэдэд карт борлуулж байгаа бол үүнийг 480 болгох юм байна. Эдгээр цэг нь өглөө 06.00 цагаас оройны 19.00 цагаас хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал авах аж.
 
25 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд сарын турш хязгааргүй зорчих эрхтэй болно.
Түүнчлэн 3600 төгрөгөөр худалдан авдаг картыг 2000 төгрөг болгож, хямдруулжээ. Үүнээс гадна 25 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд сарын турш хязгааргүй зорчих, банкны тусгай дансанд мөнгө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь картын дугаараа бичсэнээр автоматаар сунгаж, ашиглах картыг ч нэвтрүүлсэн байна. Энэхүү шинэ картыг "Хаан" банкны салбаруудад захиалан авах боломжтой аж. Мөн "Хаан" банкны карттай иргэд дансаа смарт карттайгаа холбосноор өөрийн дансаар төлбөрөө төлөх боломж бүрдэх гэнэ. 
 
Бас нэг өөрчлөлт нь иргэд нийтийн тээвэрт гар утасныхаа "Сим" картыг уншуулж зорчихтой болжээ. Ингэхдээ гар утасныхаа "Сим" картыг "NFC" сим картаар сольж,зорчих төлбөрөө хийх боломжтой юм байна. Уг картыг "Юнител" -ийн үйлчилгээний салбарт борлуулж байгаа гэнэ. Энгийн смарт картыг иргэд “Улаанбаатар смарт карт” компанийн Хэрэглэгчийн төв, нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав” салбараас авах боломжтой аж.
 
Уг нь анх нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлэхдээ хотын экс удирдлагууд картаар үйлчлүүлэгч иргэдийн тоо 90 хувьд хүрвэл бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар төлөвлөж байжээ. Гэвч иргэдийн тоо энэ хувьд хүрээгүй бөгөөд нийтийн тээврийн орлого 30-40 хувиар буурсан байна.
 
Тиймээс автобусанд зорчиж буй иргэдийг заавал картаар үйлчлүүлдэг болгох зорилтыг тавиад байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41994
0 эможи
keyboard_arrow_up