“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний цом аялж эхэллээ

2017 оны 3 сарын 27

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна.

 

Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг өнөөдрөөс аялуулж эхэллээ.

Нийслэлийн 9 дүүрэг, НИТХ, НЗДТГ, НЗАА гэсэн 12 чиглэлд 5 дугаар сарын 20 хүртэл аялна. Энэ хүрээнд хүмүүнлэгийн болон эко, биеийн тамир спортыг сурталчлах үйл ажиллагаанууд хэрэгжих юм байна. Өнөөдөр нийслэл, дүүргүүдийн удирдлагад цомыг гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

123

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41959
0 эможи
keyboard_arrow_up