Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажилтнууд Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа

2017 оны 3 сарын 23

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, иргэдийг гамшгаас хамгаалах сургалтад хамруулахыг үүрэг болгосон байдаг. 

Тус тогтоолын дагуу өнөөдөр  дуут дохионы үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажилтнууд нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн  заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа.  Эхний дохиогоор бүх ажилтнууд ширээн доогуур орсон бөгөөд дараагийн дохио дуугарахад толгой дээрээ хамгаалалт барьж,  аюулгүй талбайд  гарч жагсав. Сургалтад тус газрын 58 ажилтан, албан хаагч хамрагдлаа гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41892
0 эможи
keyboard_arrow_up