Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно

2017 оны 3 сарын 23

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар хотын Аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна.  Тус хөтөлбөрийн хэлэлцүүлгийг энэ сарын 24 буюу маргааш Хангарди ордонд зохион байгуулах юм. Энэхүү хэлэлцүүлэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус  байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэд оролцож, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41869
0 эможи
keyboard_arrow_up