Багшлах эрхийн шалгалт энэ сарын 26-нд орон даяар зохион байгуулагдана

2017 оны 3 сарын 23

Багшлах эрх олгох шалгалтыг энэ сарын 26-нд буюу  ням гарагт болно. Тус шалгалтыг энэ жил 1500 гаруй хүн өгөхөөр бүртгүүлсэн байна.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд, гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдах юм байна.

Шалгалтыг нийслэлийн найман дүүрэг /Бага хангай дүүргээс бусад/, 21 аймгийн төвд зохион байгуулдаг учир шалгалт өгөгч нь оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байх шалгалтын төвийг сонгон бүртгүүлж шалгалт өгөх боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41851
0 эможи
keyboard_arrow_up