П.Баярхүү: Газар хөдлөлтийн үед түр хоргодох байр шаардлагатай

2017 оны 3 сарын 23

Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон нийтийн өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өчигдөр зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгийг “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд  нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү оролцсон юм. Тэрбээр, “Газар хөдлөлтийн үед иргэдийг хамгаалахад түр хоргодох байр нэн түрүүнд шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ тал дээр анхаарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд 22 түр хоргодох байр байсныг 11-ээр нэмэгдүүлсэн. Газар хөдлөлтийн үед цуглах 40 цэгийг тодорхой болгосон. Энэ байрлалуудыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мэдээж газар хөдлөх ч юм уу, гамшиг тохиолдсон үед иргэд мэдлэгтэй байх ёстой. Тэднийг сургах, дадлагажуулах  асуудал дээр  анхаарч Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтраад “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлээд явж байна. Одоогоор 1000 гаруй иргэнийг сургалтад хамруулсан. Цаашид энэ сургалтад иргэдийг өргөн цар хүрээгээр хамруулах болно. Мөн уг төслийн хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник, тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжүүлж байгаа холбогдох газарт хүлээлгэн өглөө” гэв.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлтийн 7-8 баллын ангилалд, ес ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн ес ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байгаа аж. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдардаг байна. Гамшиг болон газар хөдлөлтийн үед иргэд ямар арга хэмжээ авч болох талаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн хувьд хуучин барилгууд ихтэй. Тиймээс газар хөдлөлтийн аюултай  тохиолдолд тооцогддог. Сүүлийн үед барилгууд өндөр баригдаж байгаа нь газар хөдлөхөд хамгийн түрүүнд өртөх боломжтой. Энэ сургалтын танилцуулгын үеэр дүүргийн хороод, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл болох 1200 иргэдийг сургалтад хамруулсан. Мөн Шадар сайдын санаачилсан ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Үүнээс гадна өнөөдөр Засгийн газрын 339 дүгээр тогтоолын хүрээнд газар хөдлөлтийн дагуу гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно. Тиймээс энэхүү арга хэмжээг иргэдэд сурталчлах зорилгоор эхлүүлж байгаа нь ач холбогдол өндөр болж байна” гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41850
0 эможи
keyboard_arrow_up