ФОТО: Чехийн элчингийн гадна хохирсон иргэд цуглаж байна

2017 оны 3 сарын 22

-ВИЗНИЙ ЯРИЛЦЛАГАНД ОРОХ ХҮЛЭЭЛГИЙН ЦАГИЙГ ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙГЭЭР УСТГАСАН ГЭВ-

Яг одоо Монгол дахь Чехийн элчин сайдын яамны гадна 2000 гаруй иргэний эрх ашгийг ноцтой зөрчин визний бүртгэлээс шууд устгасан явдлыг эсэргүүцэж, хохирсон иргэд цуглаж байна. Дээрх цуглаанд одоогийн байдлаар 100 гаруй хүн ирсэн бөгөөд шалтгаангүйгээр визний цаг авах жагсаалтаас хасагдсан 2000 гаруй хүн байгаа аж. 

Учир нь тэд Чех улсад ажиллах хүсэлт гарган ажил олгогч компаниудтай өөрсдөө гэрээ байгуулдаг байна. Гэтэл тус элчин сайдын яамнаас онлайн хэлбэрээр ярилцлаганд оруулахаар бүртгэж байсан хэдий ч гэнэт ямар ч шалтгаангүйгээр энэ сарын 12-ны өдөр устгасан гэсэн майл ирсэн гэнэ.

Харин дээрх иргэд ямар шалтгаанаар устгасан талаар мэдээлэл авах гэсэн боловч одоогоор ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа юм. Чехийн элчин сайдын яаманд визний ярилцлаганд орох цагийг тус  элчин сайдын яамны ажилтнууд дамлан зарж 1000 евро хүртэл өсгөсөн тул иргэд ГХЯ-нд хандан ЦЕГ-тай хамтарсан шалгалт оруулж зогсоосон байна. Цугласан иргэдийн хэлж буйгаар дамлан зарж байгаа наймаачид нийтдээ хоёр бүлэг этгээдүүд байгаа бөгөөд урьд нь залилангийн хэрэгт удаа дараа холбогдож байжээ.

Уг нь тус элчин сайдын яаманд ажил горлигчид визний ярилцлаганд орохдоо 60 евро төлөх ёстой байдаг аж. 

Харин цагдаагийнхан ирж зөвшөөрөлгүй жагсахыг хориглосон байдаг тул тарахыг шаардаж байлаа.

Гэрэл зургийг mpa.mn-ээс 

123

123

123

123

123

123

123




 

 

...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41835
0 эможи
keyboard_arrow_up