ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2017 оны 3 сарын 16

08.30 цагт МЗХ-нд “Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгох талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

09.30 цагт  Туушин зочид буудалд Улаанбаатар хотын өмчит сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийн эмзэг байдлын үнэлгээний тайлан, үр дүнг танилцуулах семинар болно.

11.00 цагт Төрийн ордонд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд "Тусгаар тогтнолын эзэд" арга хэмжээ болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БСШУЯ, РЦНК, ОХУ-ын ЭСЯ-наас “Оросын боловсролын үзэсгэлэн ЭКСПО 2017”-ын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт БОАЖЯ-наас “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдвээр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Хүний эрх шударга ёс хөгжлийн төв" ТББ-с төрийн жинхэнэ албан хаагчдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ

12.00 цагт Корпорэйт Конвешн центрт “ROADEXPO 2017” олон улсын Авто замын үзэсгэлэн болно.

14.00 цагт Сүхбаатарын талбайд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад иж бүрэн тоноглосон гал унтграах автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

15.00 цагт Төрийн ордонд Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийнэ.

16.00 цагт Туушин зочид буудалд Монголын Ноос ноолуурын холбоо, ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб хамтран "Fashion show" арга хэмжээ зохион байгуулна.

18.00 цагт Үр шилжүүлэн суулгах төвийн нээлт БНСУ-ын Элчин сайдын яаманд болно.

 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41681
0 эможи
keyboard_arrow_up