Энэ сарын 23-нд орон даяар гамшгийн дуут дохио дуугарна

2017 оны 3 сарын 13

ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах сургах зорилгоор жил бүр зохион явуулдаг билээ. Үүний хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дуут дохио энэ сарын 23-ны өдрийн 16:00 цагаас орон даяар дуугарах юм байна.

Уг дадлага, сургалт нь хоёр үе шаттай болох бөгөөд дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсоно.

Харин дуут дохио хоёр дахиа дуугарахад барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгааах ёстой. Ингэхдээ “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41591
0 эможи
keyboard_arrow_up