Шар усны үерт автаж болзошгүйг анхааруулав

2017 оны 3 сарын 13

Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг байна. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байгааг холбогдох албаныхан мэдээлсэн. Энэ дагуу Улааанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/2017.03.11/ шар усны үерт өртөж болзошгүй газруудтай танилцжээ.

ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРСОН УЧРААС ШАР УСНЫ ҮЕР БОЛОХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсээс өгсөн мэдээллээр Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үерийн усны аюултай бүсэд суурьшсан 2500 орчим айл өрх байдаг байна. Үүнээс 1700 орчим нь ямар ч зөвшөөрөлгүй бөгөөд Онцгой байдлын газраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран жил бүр урьдчилан сэргийлж, сануулах хуудсыг тарааж, нүүх шаардлагыг удаа дараа хүргүүлсээр байгаа аж. Энэ жилийн хувьд их хэмжээний цас орсон учраас шар усны үер болох эрсдэл өндөр байгааг холбогдох албаныхан сануулж байна.Энэхүү эрсдлээс сэргийлж, ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө бүх далан сувгийг цэвэрлэж, гарц гольдирлуудыг нээх арга хэмжээг авч ажиллах болсноо Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсээс мэдээлсэн юм.

Улаанбаатар хотод булаг, хөрсний усаар дүүрч халиа дошин үүсгэдэг таван байгууламж, ус зайлуулах системийн хэвийн үйл ажиллагааг хангахад 13 байршилд 4702 мкв далан суваг, шугам сүлжээг засварлаж, нөхөн сэргээх, дөрвөн байршилд 3480м үерийн далан сувгийг шинэчлэн засварлах шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэн хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41551
0 эможи
keyboard_arrow_up