Сүсэгтнүүдэд зориулж үнэгүй ном хурна

2017 оны 3 сарын 11

ХVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн лам нар Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй засал хийж, ном айлдах юм.

Хараахан тус арга хэмжээ албан ёсоор эхлээгүй байна. Буянт-Ухаа цогцолборт сүсэгтэн олон цуглаж байна.

Дээрх арга хэмжээнд Батсүмбэр дэх асрамжийн төвд амьдардаг ахмад настнууд, хорт хавдар өвчинтэйгээ тэмцэж байгаа иргэдийг оролцуулж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс гадна гарын бэлэг гардуулах аж.

Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Тэр цагаас хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41540
0 эможи
keyboard_arrow_up