Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд 27 мянган өрхийг нэмж хамруулна

2017 оны 3 сарын 10

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Засгийн газрын 214 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын 110 гаруй мянган өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Тус хөнгөлөлтөд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамааралгүй байсан есөн хорооны 27 мянган айл өрхийг нэмж хамруулахаар болжээ.

Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын тэглэлт ирэх сарын нэгнийг хүртэл үргэлжлэх юм.

Тогтоол хэрэгжсэн хоёр сарын хугацаанд нийт 1.5 тэрбум төгрөгийг хөнгөлөлт болгон олгосон байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41504
0 эможи
keyboard_arrow_up