Гэрлийн шон сурталчилгааны самбар биш

2017 оны 3 сарын 09

Шуурхай зээл олгоно, Компьютер форматлана, Ууц чанана, Массаж хийнэ зэрэг утас, хаягаа бичсэн реклам, ажил үйлчилгээний зарууд улаанбаатар хотын гэрлийн шонгуудыг бүрхжээ. Энэ бүх зарын цаана олон хүний ажил амьдрал явж байгаа ч их хотынхоо өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө өвөл зун, өдөр шөнийн алинд нь ч бэлхэн зогсдог  тохижилт үйлчилгээний компаниудын ажилчдыг  хүндэлж иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн зориулалтын зөвшөөрөлтэй газар зараа наах хэрэгтэй байна.

"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ 2017 оны 2 дугаар сарын 21-нд 192 ширхэг гэрлийн шон дээр наасан зарлалуудыг хуулж байсан бол өнөөдөр мөн л хариуцсан зам талбайд байрлах гэрлийн шонг бүрхсэн  төрөл бүрийн зарлал, рекламуудыг хуулж цэвэрлэж байна. Тухайн зарлалын дагуух утсаар холбогдон зарлалаа хуулж авах, дахиж наахгүй байхыг хүссэн ч  үр дүнг алга, үргэлжлүүлэн наасан хэвээр байгаа юм. Энэ талаар холбогдох газрууд нь арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг анхаарна уу гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41492
0 эможи
keyboard_arrow_up