Нийслэлийн МАН-ын хороо шилдгийн шилдгээр шалгарлаа

2017 оны 3 сарын 02

“Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд “Эх орончдын өдөр”-ийн баярын хурал боллоо. Хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ  “Монгол Улсын тусгаар тогтнолтой улстөрийн ууган хүчин салшгүй холбоотой байдаг. 2016 оны сонгуульд МАН-д иргэд сонгогчид саналаа өгч, бидэнд үнэмлэхүй итгэл хүлээлгэсэн.

 

Бид итгэлийг зүтгэлээр хариулж, улс орноо эдийн засгийн хямралаас, иргэдээ ядуурлаас гаргах гэрийн даалгавраа биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.  Бүх шатны дарга нар ёс зүйтэй, өндөр хариуцлагатай, сахилга баттай ажиллахыг намын ойн баярын өдөр уриалж байна”  хэмээн онцлон хэллээ.

Эх орончдын баярын өдөр МАН анхан шатны шилдэг намын хороодоо шалгарууллаа.  Энэ үеэр шилдгийн шилдэг намын хороогоор нийслэлийн МАН-ын хороо шалгарсан юм.  Тус хороо нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 суудлаас 34-ийг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 6 дүүрэгт ялалт байгуулж, УИХ-ын сонгуульд нийслэлийн 28 мандатаас 24-т нь ялалт байгуулсан билээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Жил бүрийн Эх  орончдын өдөр буюу МАН үүсгэн байгуулагдсаны ойгоор улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа намын анхан шатны байгууллагуудынхаа аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ арга хэмжээ өнөөдөр Цагаан сарын битүүний өдөр тохиож бид бүхэн шилдгийн шилдгээр шалгарлаа. Өнгөрч буй бичин жилд МАН тэр дундаа нийслэлийн МАН-ын  хорооны хувьд амжилтаар дүүрэн байлаа. Бид өнөөдөр хариуцлагатай сонгуулийн гараан дээр ирээд байна. Ирэх жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгууль болно. Нийслэлийн МАН энэ сонгуульд амжилттай оролцохыг хичээж байгаа. Мөн 2016 оны сонгуульд амласан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэдгээ нийслэлчүүддээ хэлье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41332
0 эможи
keyboard_arrow_up