ӨНӨӨДӨР: Албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүд ажиллаж эхэллээ

2017 оны 3 сарын 02

Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд бүх нийтийн амралтын өдөр болон өнгөрч байна.

Өөрөөр хэлбэл бүх нийтийн амралт дуусч, энэ сарын 02-нд буюу өнөөдөр ажил, албан байгууллага, сургууль, цэцэрлэг ажиллах юм.

Дашрамд дурдахад, 2013 он хүртэл бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёронд амардаг байсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж шинийн 1,2,3-нд амрахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2014 оноос эхлэн цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41331
0 эможи
keyboard_arrow_up