Гал түймрийн тоо 36 хувиар буурсан байв

2017 оны 3 сарын 02

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэв.

Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 41, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 46 удаагийн дуудлага ирж Аврах  анги, Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.

Тухайлбал 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 17-р гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан. Утаажилтын бүсээс бага насны 3 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгаалав.

Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36,9 хувиар буурсан  байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41329
0 эможи
keyboard_arrow_up