ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 2 сарын 25

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

“Улаанбаатар - хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт боллоо

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болж өндөрлөлөө.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж буй бизнес уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүэн Эрхт Элчин сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, Улаанбаатар хотын худаалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцлоо.

УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулж, хотын хөгжлийн бодлоготой гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нягт уялдуулж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, хамтран ажиллах, түншлэх өргөн боломжийг нээлээ.

Мөн тус  бизнес уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэж, нийслэлийн харъя газрууд өөрсийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтбөрүүд, болон хаврын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа ИЛ ТОД олон нийтэд танилцуулсан нь  хурлын бас нэг онцлог хэсэг байсан юм.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад  хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд, Элчин сайдууд, хөрөнгө оруулагчид, бизнес  эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие, энэ удаагийн эдийн засгийн уулзалтаар УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулж, хотын хөгжлийн бодлоготой гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нягт уялдуулж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, хамтран ажиллах, түншлэх өргөн боломжийг нээхээр зорьж байна.  

Мөн хотын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих гарц болох төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хөгжлийн томоохон төслүүдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын банк, санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчдэд өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаар ажиллах болно" хэмээлээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагууд хотыг зөв гольдролоор нь хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэхүү бодлогоо ажил хэрэг болгох үүднээс энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, хотын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх чиглэлээр 2 шинэ хууль, тэдгээриййг дагалдан 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудын төслиййг боловсруулаад байна. Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон концесс, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 319,3 тэрбум, гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр 359,8 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр улс, нийслэлийн 2017 оны төсөвт тусгагдсан. Төсөвт тусгагдсан бүх ажил, арга хэмжээний гүйцэтгэлийг цаг хугацаанд нь бүрэн хангахын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх нь нэн чухал зорилтын нэг мөн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хүч, анхаарлыг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандуулахад манай чуулга уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж бид найдаж байна.” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Баярхүү "Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй энэхүү бизнес уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд аж ахуй нэгжид хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд оршиж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд гадаадын 18 байгууллага, яам, засгийн газрын агентлагийн 40 бизнес эрхлэгч 600 орчим, барилга авто засварын салбарын 190, худалдааны салбарын 200 нийт 800 төлөөлөгч нар оролцож байна." хэмээсэн юм.  

Нийслэлийн удирдлагууд төрийн дээд одон медалиар шагналаа

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 130 хүнийг төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгсөн юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Та бүхэн өөрсдийн эрхэлсэн салбартаа бусдыгаа тэргүүлж төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнагдаж байгаад баяр хүргэе. Энэ шагнал та бүгдийн цаашдын ажил хөдөлмөрт тань эрч хүч, урам зориг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрхэм та бүхэнд удахгүй гарах гэж буй алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” хэмээлээ. 

Хотын дарга Истанбулын Захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Истанбул хотын Захиргааны төлөөлөгчид манай улсад 2 хоногийн турш ажлын айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэдний айлчлалын гол зорилго Улаанбаатар хотод Турк улсын буцалтгүй тусламжаар  барих  9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх юм. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга “Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Мөн танаар дамжуулан Истанбул хотын Захирагчид мэнд хүргэе. Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Тиймээс бидэнд тулгамдаж буй асуудал зөндөө бий. Цаашид манай 2 улсын харилцаа өргөжин тэлж, олон салбарт хамтран ажиллах болно. Энэ удаад хэрэгжүүлэх эрүүл мэндийн төвүүдийг барих ажилд Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын гавьяа их бий. Түүний хүчин чармайлтаар энэ ажил хурдтай явагдаж байна. Тиймээс энэ дашрамд Ерөнхий консул Э.Мөнх-Очирт талархлаа илэрхийлье” гэлээ.

Улаанбаатар хотод барих диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 ам метр, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 ам метр газрыг бусад дүүрэгт захирамжилсан аж. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 ам метрт нь барилга, үлдсэн талбайд ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлэх гэнэ. Мөн нэг өрхийн эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ.

Цагдаагийн алба хаагчид шинэ орон сууцанд орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сард 110 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж байсан аж. Барилгын ажил дуусч хэлтсийн алба хаагчид шинэ орон сууцныхаа түлхүүрийг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр  гардан авлаа.

Түлхүүр гардуулан өгөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд нар оролцов.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Төр түмнийхээ аюулгүй, амгалан тайван байдлын төлөө нойр хоолоо умартан, цаг наргүй ажиллаж байдаг цагдаагийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө нийслэлийн Төр захиргааны байгууллагын зүгээс онцгой анхаарал тавьж ажилладаг. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн өөрсдийн нөөц бололцоог ашиглан тодорхой компаниудтай хамтран алба хаагчдынхаа нийгмийн асуудлын томоохон хэсэг болох орон сууцны асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байна. Цагдаагийн байгууллагын материаллаг баазын бэхжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр тодорхой үүрэг хүлээн ажилладаг. Энэ онд цагдаагийн байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудал дээр тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан байгаа” хэмээлээ.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төсөл хэрэгжиж байна

НИТХ-ын дарга Ц.Сандуй Сонгинохайрхан дүүргийн иргэдийг, тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажлын байртай болгох, бяцхан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ажилтай, орлоготой, Аз жаргалтай гэр бүл, Эрүүл хүүхэд” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй үед өөрсдийн нөхцөл бололцоог ашиглан орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог хангах зорилгоор “Ажилтай, орлоготой, Аз жаргалтай гэр бүл”-ийг бий болгоход төслийн үйл ажиллагаа чиглэгдэх юм. Өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй 156 дугаар цэцэрлэгт очиж, төслийн үйл явц, үр дүнгийн талаар багш, эцэг эхчүүдтэй уулзлаа.

Сонгинохайрхан дүүрэг нийт 45 цэцэрлэгтэй. Эхний ээлжинд дүүргийн тэргүүний 156 дугаар цэцэрлэг дээр төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 7 эцэг эхийг сургалтад хамруулж, эсгий олбог, шаахай хийж сургасан байна.   Үүний үр дүнд тус цэцэрлэгт ашиглаж буй хятадын хуванцар сандал, чийг татдаг углааш, шаахайн асуудлыг бүрэн шийдэж чаджээ. Цэцэрлэгүүдэд ашигладаг хуванцар сандал хүүхдийг доороос нь хайрч, жиндүүлдэгээс хүүхдүүдийн хоолой өвдөх зэрэг эрсдэл байдгийг эмч нар хэлдэг. Харин төслийн үр дүнд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ эсгий шаахай, сандлын олбог хийж өгсөн байна.

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн  тойргийнхоо  ахмадуудаа 2 дугаар сарын 19, 24-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд түүний тойрог болох Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооны ахмадууд болон  хэвтэрт байгаа, өндөр настангуудад хүндэтгэл үзүүлсэн юм.

Хотын дарга Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга “Тантай танилцсандаа таатай байна. Бүгд Найрамдах Турк улс Монгол Улс хоёр нь олон зуун жилийн түүхэн найрсаг харилцаатай билээ. Үүний тод жишээ гэвэл Өвөрхангай аймгийн Орхоны хөндий дэхь Билэг хааны дурсгал, Налайх дахь Тоньюкүкийн хөшөө дурсгал зэргийг дурдаж болно. Өнгөрсөн жил хоёр хот хамтран ажиллах санамж бичиг байгуулж, улмаар манай улсад 10 ширхэг эмнэлгийн барилга барьж өгөх болсон нь хамтын ажиллагаанд маш том алхам болсон. Бид бүхэн тус барилга барих газрын асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Тиймээс эрүүл мэндийн төвүүдийг ойрын хугацаанд ашиглалтад оруулчихвал маш сайн байна” хэмээгээд саяхан томилогдон ирсэн Элчин сайдад ажлын амжилт хүсч, тусалж дэмжихээ илэрхийллээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

  • Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журамд нэмэлт, өөрлөлт оруулах тухай
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах, худалдаа, аж ахуй эрхлэх журам
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөж журам батлах тухай
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журам батлах тухай
  • Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах шинэчилсэн журам батлах тухай
  • Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай
  • Хурлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой лүрэм журмыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх тухай
  • Нийтийн биеийн тамирыг дэмжих тухай
  • Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зөвшөөрлийг сунгах тухай
  • ОСНААГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.

Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлэг барина

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд 9 өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк улсын зүгээс Улаанбаатар хотод энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлээд “Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл олон бий. Түүний дотроос буцалтгүй тусламжаар хэрэгжих цөөн төслийн нэг нь энэ юм. Улаанбаатар хотод 152 хорооны 152 өрхийн эрүүл мэндийн төв бий. 9-ийг нь шинэчилж барина гэдэг маш том тус гэж бид үзэж байна.” гэлээ. Төслийг 4 дүгээр сарын эхээр буюу барилгын улирал эхэлмэгц эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна эмнэлгийн барилгын ажлыг монголын компаниудаар гүйцэтгүүлэхийг Истанбул хотын Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч хэллээ. Мөн Диализын төв 10 аппараттай байхаар төсөлд тусгажээ.

Истанбул хотын Захиргааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа. НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хамт уулзалтанд оролцож буй төлөөлөгчдийг танилцуулаад “Улаанбаатар хот Истанбул хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Истанбул хоттой гэр хорооллын дахин төлөвлөлт, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Мөн Улаанбаатар хот Туркийн Анкара, Газиентил хоттой ах дүүгийн харилцаатай байдаг. Хэдийгээр Засгийн эрх солигдсон ч манай хоёр хотын өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажил цаашид үргэлжлэх болно. Буруу бодлого, төсөв улс орны эдийн засаг, хөгжлийг хэрхэн дордуулдгийг өмнөх эрх барьж байсан эрхэмүүдийн туршлагаас бид мэднэ. Тиймээс хамтран ажиллах төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжихэд та бүхний дэмжлэг хамгаас чухал билээ” гэсэн юм.

Хотын дарга НҮБ-ын Ази номхон далайн бүсийн захиралтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НҮБ-ын Ази номхон далайн бүсийн захирал ноён Хаолиан Шүг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкман, Суурин төлөөлөгчийн орлогч Даниела Гаспарикова болон НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, БТХ-ийн төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав.

Ноён Хаолиан Шү “НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хувьд зөвхөн Монгол Улсын Засгийн газартай бус нийслэлийн захиргаатай хамтын ажиллагаагаа өрнүүлж буй. Хоёр тал 2016 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах болсонд таатай байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөлтийн асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа гэж ойлгож байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг зөвхөн үндэстний хэмжээний төлөвлөгөө бус орон нутаг, нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөтэй байж тэрийгээ хэрэгжүүлэх нь чухал юм. Түүнээс гадна агаарын бохирдлын асуудал Улаанбаатар хотын эмзэг сэдэв болоод байгаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд манай байгууллагын зүгээс бусад улс оронд хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцах, урд нь танай улсад хийж хэрэгжүүлсэн ажлуудыг судлан үзэж дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээлээ.

“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлт тавилаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй Монгол Улсад суугаа Орос иргэдийн байгууллагуудыг зохицуулах зөвлөлийн дарга Шорваева Татьяна Вильнюсовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Шорваева Татьяна Вильнюсов НИТХ-ын дарга Ц.Сандуйд хандан хэд хэдэн хүсэлт тавьсан юм. Тэрбээр “Ирэх тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдөр Монгол, Орос иргэд ба Халх голын дайны ахмад дайчдын хамт дэлхийн хотуудад сүүлийн жилүүдэд түгээмэл тэмлэглэж буй “Бессмертний полк” буюу “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлтэй байна. Мөн “Нээлттэй ертөнц” залуу уран бүтээлчдийн олон улсын фестивалийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг фестивалд 20 орчим улсын залуу уран бүтээлчид оролцдог төдийгүй тэдний авьяасыг тодруулах, хөгжим, урлагийн талаар туршлага солилцох, үндэстэн хоорондын болоод олон улсын харилцаа, холбоог бэхжүүлэх, ёс заншлаа харилцан хүндэтгэх занг төлөвшүүлэх олон давуу талуудтай. Түүгээр барахгүй Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний сонирхолыг татах чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна НИТХ-ын дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах хүсэлтэй байна. Эдгээр асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой эсэх тал дэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41318
0 эможи
keyboard_arrow_up