НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2017 оны 2 сарын 24

XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн  тойргийнхоо  ахмадуудаа 2 дугаар сарын 19, 24-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна.

 

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд түүний тойрог болох Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооны ахмадууд болон  хэвтэрт байгаа, өндөр настангуудад хүндэтгэл үзүүлсэн юм. 

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү “Эх орныхоо гал голомт болсон Улаанбаатар хотынхоо азай буурлууд, түмэн олондоо XVII жарны Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Төр түмэндээ түшиг болсон амхад үеийнхэн та бүгдийг Гал тахиа жилийн сар шинийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирсэнд баяртай байна. Миний бие Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын орлогчийн хувьд Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлуудыг шийдэх, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогыг зангидан ажиллахын зэрэгцээ өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байна. Нийслэлийн ИТХ-д Сүхбаатар дүүргийнхээ иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээн төлөөлөгчөөр сонгогдсоны хувьд түмэн олныхоо итгэлийн гал, эвийн тулга, үнэний туг болж ажиллана” хэмээлээ.

Уулзалтад ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг сонсч, цаашдын ажил хөдөлмөртөө тусган ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41274
0 эможи
keyboard_arrow_up