550 хүүхдийн сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

2017 оны 2 сарын 23

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 хороонд 550 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэг өнөөдөр /2017.02.23/ ашиглалтад орлоо. Нээлтийн ажиллагаанд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад албаныхан оролцлоо.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс 2012-2016 оны хооронд 83 байршилд цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг шинээр барих санаачилга гаргажээ. Түүний дагуу нийт 15 цэцэрлэг, сургуулийн цогцолбор ашиглалтад орсноос өнөөдөр 16 дахь цогцолбор нээлтээ хийлээ.

Нийслэлийн сургууль, цэцэрлэг завсардсан хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс 2012-2016 оны хооронд 83 байршилд цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг шинээр барих санаачилга гаргажээ. Түүний дагуу нийт 15 цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор ашиглалтад орсноос өнөөдөр 16 дахь цогцолбор нээлтээ хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өмнө Засаг даргын үед хэрэгжүүлж байсан 83 байршилд барихаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажлыг үргэлжлүүлэх, сургууль, цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлууд хийж байгаа юм байна. Түүнчлэн одоогийн нийслэлийн удирдлагуудад ч сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор өмнө нь төлөвлөгдсөн ажлуудаа үргэлжлүүлэн хийх талаар тодорхой арга хэмжээ авахыг онцолж байгаа аж. НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “2012 онд НИТХ-аас сургалтын чанарыг сайжруулахын сургууль, цэцэрлэгийг цогцоор барих нь зүйтэй юм байна гэж үзэж 83 байршлыг сонгосон. 2012-2016 оны хооронд нийт 16 бага сургууль, цэцэрлэгийг цогцолбороор нь нийслэлийн хөрөнгөөр барьж байгуулсан. 16 дахь нь өнөөдөр Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэггүй байсан хороонд баригдлаа” гэлээ. Сургууль, цэцэрлэгийг цогцоор нь барих нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ нэг дор өгч, эцэг эхчүүдийг цаг хэмнэх боломж олгохоос гадна ажлын байр нэмэгдүүлэх давхар зорилготой аж.

Ашиглалтад орж буй 139-р бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж, 2013-2016 оны хооронд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Чингэлтэй дүүрэгт өнөөдрийн байдлаар нийт 36 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгт хүмүүжиж  байна. Үүний 10 мянга гаруй нь цэцэрлэгт хамрагдаж байгаа. Дүүргийн хэмжээнд нийт 15  мянга гаруй хүүхдээс 60 гаруй хувь нь цэцэрлэгт бүрэн хамрагдаж байна. Дүүргийн 16-р хороонд нийт 1100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос 300 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байснаас өнөөдөр ашиглалтад орж байгаа цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдахаар болж байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн хамрагдалт 100 байгаа ч анги дүүргэлт их байсан.  139 дүгээр бага сургууль ашиглалтад орсноор хүүхдүүдийн анги дүүргэлт, гурван ээлжээр хичээллэх ээлжийн тоо тодорхой хэмжээгээр буурч байгаагаараа онцлогтой” гэдгийг онцолж байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41254
0 эможи
keyboard_arrow_up