Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2017 оны 2 сарын 23

Ирж буй Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ.  Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр  Авто замын салбарт  бүтээлч амьдралаа зориулж , одоо чөлөөндөө байгаа ахмад, буурлууддаа  сар шинийн мэнд хүргээд,  нийслэлийн Авто замын салбарт энэ онд хийгдэх ажлуудыг товч танилцуулаад, санаа оноо, туршлагаасаа хуваалцахыг хүсэв.   Мөн  байгууллагын Ахмадын зөвлөл хийсэн ажлаа танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаараа санал бодлоо солилцлоо. Ахмадуудын зүгээс  орон байр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар газрын даргад саналаа хэлснээс  гадна ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудад амжилт хүсч, өөрсдийн хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41251
0 эможи
keyboard_arrow_up