Төвбанк Цагдаагийн газартай хамтран хууль бус гүйлгээг таслан зогсооно

2017 оны 2 сарын 23

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр нар  “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж, хууль бус гүйлгээг Эрүүгийн цагдаагийн газар болон банкуудтай хамтран таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож ажиллах юм. Монгол Улсад олон улсын төлбөрийн карт ашиглан үйлдэж болзошгүй залилан мэхлэх  гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэл солилцох санг үүсгэж хамтран ажиллах зорилгоор тус санамж бичгийг байгуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41244
0 эможи
keyboard_arrow_up