БХБЯ-ны удирдлагууд салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2017 оны 2 сарын 22

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд салбараасаа төрөн гарсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолтнууд, тус яаманд ажиллаж байгаа гавьяаны амралтдаа гарсан нийт ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Улс орныхоо бүтээн байгуулалтын салбарт хийдгээ хийж, “бурхан биднийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн” хэмээсэнчлэн энгэрийнхээ одонг эх газартаа хэдийнэ зүүж өгч эх орноо хөгжүүлсэн ахмад барилгачид яамны хамт олон, салбарынхаа сайдад талархалхийлж, үнэт сургаалиа хайрлаж байв.

Тэд эдүгээ ч улс орныхоо төлөө, ирээдүйнхээ тухай санаа зовнисон хэвээр учир “энэ айхтар их өрийг төлж чадах нь уу”, “улс орон минь ямархуу байна”, “ОУВС ямар гээч болзол тавив”, “Насны хишиг хэвээр байх уу” гэхчлэн улс төр, нийгэм эдийн засгийн талаарх олон асуултаар БХБ-ын сайд Г.Мөнхбаярыг дарж, төрийн хүний хувьд үг, тайлбарыг нь сонсож тайвширч байгаа харагдана. Салбарын сайд энх цагийн үе үеийн баатрууд, эгэл барилгачид, бүтээн байгуулалтын эзэддээ талархаж явдгаа илэрхийлж, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөн хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41215
0 эможи
keyboard_arrow_up