Нарантуул зах ирэх сарын 9-нийг хүртэл амарна

2017 оны 2 сарын 22
Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амралтгүй ажиллаж байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гарагт амрах хуваарьтай ч өчигдөр ажилласан бол битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гарагт 10-18 цагийн хооронд ажиллах хуваарьтай байна.
 
“Нарантуул” худалдааны төв шинийн нэгний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар амарна. “Дүнжингарав” худалдааны төв сар шинийн өмнөх бүх өдрүүдэд ажиллана. Ингэхдээ битүүний өдөр хагас ажлын цагаар буюу 10-12 цагийн хооронд ажиллах юм байна. Харин “Хархорин”, “Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, шинийн нэгнээс гуравдугаар сарын 1-нийг хүртэлх албан ёсны амралтын өдрүүдэд бүтэн амарна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41206
0 эможи
keyboard_arrow_up