Цахимаар газар өмчилж эхэлснээс хойш нийт 3491.8 га газрыг өмчлөх зөвшөөрөл олгожээ

2017 оны 2 сарын 22

Цахимаар газар өмчлөх эрхтэй болсон иргэдэд гэрчилгээг нь олгох ажил үргэлжилж байна. Цахимаар газар өмчилж эхэлснээс хойш нийт 69,836 иргэнд 3491.8 га газрыг өмчлөх зөвшөөрөл олгосон гэж Нийслэлийн газрын алба мэдээллээ.

Эргэн сануулахад, НИТХ-ын тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн газар өмчлүүлэхдээ Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт олгохоор болсон. Нэг иргэнд олгох газрын хэмжээг 0.05 га байхаар тогтоосон. Гэхдээ одоогоор шинээр цахимаар газар өмчлөхийг түр зогсоогоод байгаа юм. "Улаанбаатар хотын тэг цэгийг тогтоож, үүнтэй уялдуулан одоо байгаа газрын нөөц боломжид тулгуурлан газар өмчлөлийг цааш үргэлжлүүлнэ" гэж НИТХ-ын дарга Ц.Сандуй хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан. Мөн тэрээр хотын хөгжлийн бодлоготой уялдаад хотыг тэлэх шаардлагатай болбол суурьшлын бүс дахин шинээр нэмж олгоно гэж онцолжээ. Үүнээс гадна зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэдгийг Нийслэлийн газрын алба мэдээллээ. Улаанбаатар хотын 26 байршилд зуслангийн газар өмчлүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд нийслэлийн удирдлагууд гаргасан. Тэгвэл энэ дагуу 2016 онд нийт 174 иргэн зуслангийн газраа өмчлөх эрхтэй болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41204
0 эможи
keyboard_arrow_up