“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад оролцогчид СЭТГЭЛ ХАНГАЛУУН байлаа

2017 оны 2 сарын 21

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалт ӨНӨӨДӨР "Шангри-Ла"-д амжилттай зохион байгуулагдлаа.

 

УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулж, хотын хөгжлийн бодлоготой гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нягт уялдуулж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, хамтран ажиллах, түншлэх өргөн боломжийг нээлээ.

Мөн тус  бизнес уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэж, нийслэлийн харъя газрууд өөрсийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтбөрүүд, болон хаврын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа ИЛ ТОД олон нийтэд танилцуулсан нь өнөөдрийн хурлын бас нэг онцлог хэсэг байсан юм.

Хотын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих гарц болох төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хөгжлийн томоохон төслүүдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын банк, санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчдэд өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаар ажиллах болно гэдгээ харууллаа.

Дашрамд дурдахад нийслэлд 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 69,6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174,4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64,3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12,1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356,9 тэрбум төгрөгийн нийт  677,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхээр болсон байна.

Эдгээр хөрөнгө оруулалтын хэмжээг салбараар авч  үзвэл хамгийн их хөрөнгө оруулалтыг хот байгуулалтын салбарт 353.1 тэрбум төгрөг, авто зам, нийтийн тээврийн салбарт 193,2 тэрбум төгрөг, нийгмийн салбарт 96.8 тэрбум, хот тохижилтын салбарт 20.3 тэрбум, байгаль орчны салбарт 9,3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг сайжруулахад 4,8 тэрбум  төгрөгийг тус тус зарцуулна.

Өнөөдрийн бизнес уулзалтанд оролцсон нийслэлийн харъяа газрууд:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41124
0 эможи
keyboard_arrow_up