“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтын ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮДЭЭС

2017 оны 2 сарын 21

Өнөөдрийн “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачилгаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа.

 

Энэхүү бизнес уулзалтаар тавигдсан илтгэлүүдээс товчлон хүргэж байна.

123

 

Хөгжлийн хөтөч-дэд бүтцийн төслийн зохицуулагч Б.Батболдын илтгэлээс

Дараах таван төслийг дэлгэрэнгүй танилцуулна.

  • Ногоон гудамж буюу дугуйн замын өсөл
  • Ногоон Улаанбаатар 2030
  • Дугуйн хурдны зам
  • Гэр хорооллын шинэ их тойруу
  • Зуун дөрвөн замын шинэчлэл

Сонсголонгийн зам дагуу болон Богд уулын зам дагуу дугуйн шинэ зам тавинна. Өртөг нь 5.6 тэрбум төгрөг. Хотын төвийн модыг тоолоход маш бага байна. Улаанбаатарт мод тарих орон зай бий. Нэгдүгээр хорооллын орон сууц дунд томоохон ногоон байгууламж барина.  Мөн Явуухулангийн хөшөөний дэргэдэх талбайг ногооруулна.

Ногоон байгууламжийн тухай ярихад усны асуудал заавал дурдагдана. Тэгэхээр усан сангууд барих хэрэгтэй болно. Шинэ нисэх буудлын хурдны замыг Туул голын хурдны замтай холбох саналыг мөн боловсруулаад байна. Хурдны замгүй цөөн улсын нэг нь Монгол. Бид 10 км-ээс эхэлж замаа тавин, уртасгах ёстой.

Гэр хорооллын шинэ их тойруу гэдэг нь шинэ хотхон барих төсөл. Нэгдүгээр хорооллын арын, цэвэр талбайд барина. 140 га газар бий. Одоо уулын орой байгаа ч тэгшилж болно. Бага тойруугаас  их тойруу болж өргөжнө. Ингэж газрыг хөрөнгө болгох боломжтой.

Зүүн дөрвөн замын уулзварыг Ахуйн үйлчилгээний уулзвар шиг өргөтгөнө.


Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индрагийн илтгэлээс

Тэрээр нийслэлийн авто замын дийлэнх нь ихээхэн хуучирсан гэв. 134 сая ам.долларын төсөвт өртөг бүхий ажлуудыг энэ салбарт хийх юм байна. Тус газар авто замын тэмдэг, тэмдэглэгээнд мөн хяналт тавьдаг аж.


Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа илтгэлээс

Тэрээр бүх тендерийг цахим хэлбэрээр явуулна гэв. Ингэснээр худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан гарахгүй гэж үзэж байна. Тус газарт 31 тендер зарлах эрхийг шилжүүлжээ. Ирэх сараас эхлэн эхний тендерийг зарлаж эхлэх юм байна.

Худалдан авах ажиллагаанд оролцохдоо юуны өмнө төлөвлөгөөтэй сайн танилцахыг зөвлөв. Тендерт оролцогчид  ямар нийтлэг алдааг гаргадгийг ч танилцууллаа. Жишээ нь цахимаар үнийн санал ирүүлэхдээ цаасаар хэвлэн илгээснээс өөр үнэ илгээдэг байна. Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлттэй бүх ААН танилцах эрхтэй. Тендерт шалгараагүй компаниуд энэ дүгнэлтээс ямар алдаа гаргаснаа харж болох юм байна.


Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт” сэдвээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд илтгэлээс

Энэ ажлыг 2018 онд дуусгахаар төлөвлөжээ.  Сэлбэ дэд төвийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Сэлбэ голын дагуу байгуулна. Үерийн хамгаалт, далан, сувагжуулалт хийнэ. Мөн 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барина. Энд үйл ажиллагаа явуулах ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөх саналыг ч боловсруулсан байна.    

Дэд бүтцээ барьсны дараа хэрхэн орон сууцжуулах вэ гэдэг асуудал бий. Төлбөрийн чадвартай нийтийн орон сууц барих шаардлагатай. Эхний ээлжинд 10 мянган байр ашиглалтад оруулна. Үүний 15 хувийг түрээсийн орон сууц болгон ашиглана. Судалгаагаар иргэдийн төлбөрийн чадвар ихээхэн сул байгаа нь харагдсан.  

Одоо бид жишиг төсөл боловсруулж байна. Энэ онд дуусгана. Энэ жишгийн дагуу орон сууцжуулах ажлаа эхэлнэ гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41112
0 эможи
keyboard_arrow_up